Toggle navigation
Үндсэн
Бүтээгдэхүүнүүд
Бүтээгдэхүүнүүд
Фукоидан гэж юу вэ?
Шинжлэх ухааны судалгаанууд
Get Consultation
Хүргэлтийн нөхцөл
Боломжууд
Боломжууд
Marketing Plan Presentation
ACTIVIDAN Product Presentation
Арга хэмжээнүүд
Online мэдээлэл, хичээл
Бүсчилсэн арга хэмжээ
Эмч нарын хичээл, мэдээлэл
Шинжлэх ухааны судалгаанууд
Product videos
Худалдаж
Go to the Shop
Product Questions and Answers
Video Instructions
Бүртгэл
Бэк-офис
English
Polskie
Hungarian
Український
Slovenský
Deutsch
Bulgarian
Italiana
Română
Spanish
Portuguese
Lietuvių
Русский
Беларуский
Қазақ
Кыргыз
Монгол
Асуулт асуух
Send a Question
Close
Consultant
: Nikolay Maltsev
Hello.
Please feel free to reach out with any questions using the provided form.
I will be more than happy to assist you promptly.
Тоог оруулна уу
АЮУЛГҮЙ БАЙДАЛ , НУУЦЛАЛЫН БОДЛОГО
СҮҮЛЧИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ 2021 оны 10 дүгээр сарын 1-нд хийгдсэн.
Манай VIMGRACE компаний сайтад зочилсан Танд баярласнаа илэрхийлье. VIMGRACE компани нь Интернетээр тантай хамтран ажиллах болсондоо их баярлаж байгаа бөгөөд бид нууцлалыг бүрэн дүүрэн хангах үүрэг хүлээдэг. Манай сайтад зочилон бидэнд өгсөн таны хувийн мэдээлэлүүдийг буруу зорилгоор ашиглахгүй, өөр хэн нэгэнд дамжуулж задруулахгүй, нууцлалыг дээд зэргээр хангаж ажиллана гэдгээ танд албан ёсоор мэдэгдэж байгаа тул та бидэнд итгэн хамтан ажиллах сонголтоо хийх нь таны эрхийн асуудал юм.
Хувь хүнээс ямар мэдээлэл авч, яаж ашигладаг тухайгаа танилцуулъя. Манай сайтад цугларсан мэдээллийг бүхэлд нь бид хувийн мэдээлэл, ерөнхий мэдээлэл гэж хоёр ангилдаг.
Хувийн мэдээлэл.
Энд таны хэн бэ гэдгийг бидэнд танилцуулах мэдээллүүд ордог. Ер нь бол та өөрийн хэн болох тухай хувийн мэдээлэлийг бидэнд өгөлгүйгээр манай сайтад зочилж болно. Гэхдээ та сайн дураараа өөрийнхөө тухай дараах мэдээлэлийг өгч болно. Үүнд : Холбоо барих утасны дугаар, майл хаяг, шуудангийн хаяг, бүдээгдэхүүнээ хүлээн авах хаяг.
Энэ тохиолдолд бид тантай холбоо барих хаягийн бүртгэл, мөн таны Хувийн Мэдээлэлүүдийг зөвхөн танд зориулсан тусгай файл болгон хадгалах болно. Хэрэв та эргээд бидэнд хандвал танд чанартай сайн үйлчилгээ үзүүлэхийн тулд энэ мэдээлэлийг тань ашиглахад зориулагддаг юм. Мөн эдгээр мэдээлэлүүдийг манай компанитай бүтээгдэхүүн, үйлчилгээ, бизнесийн чиглэлээр хамтран ажиллаж байгаа танай орны төлөөлөгчийн газарт дамжуулах боломжтой. Хэрэв та өөрийн Хувийн Мэдээлэлээ сайн дураараа өгвөл та мэдээлэлээ ашиглах, хадгалах зөвшөөрөлийг бидэнд өгч байгаа юм.
Ерөнхий мэдээлэл.
Энд таныг хувь хүний талаас нь тодорхойлох боломжгүй мэдээлэл хамаарна. Ийм мэдээлэлүүдэд Ерөнхий нөөцийн чиглүүлэгч ("URL") болон таныг манай Сайт руу хандахад чиглүүлсэн вэб сайт, интернетэд орчинд ажиллаж эхлэхэд таны компьютерт автоматаар олгогддог дугаар буюу Интернет-Протокол ("IP") хаяг, манай сайт руу орохдоо ашигласан үйлдлийн систем, интернет хөтөчийн төрөл, хайлтын төрлүүд хамаарна. Манай веб-сервер ийм мэдээлэлийг цуглуулж өөрийн сайтын хир идэвхитэй ашиглагдаж байгаа, түүний үр дүнд хяналт тавьж, дүгнэх, та бүхэн манай сайтад хандахад хялбар болгохын тулд засч сайжруулахад ашигладаг болно.
Хувь хүний нууцад хамаарах мэдээлэл агуулаагүй ерөнхий мэдээлэлүүдийг бид цуглуулж, боловсруулж, хадгалж, хэвлэх, мэдээлэх зэргээр ашигладаг. Харин сайтад цугларсан хүний хувийн мэдээлэлтэй бид ингэж харьцдаггүй. Бид ямар нэгэн Ерөнхий мэдээлэлийг танд өгч байгаа бол энэ нь Нууцлалын бодлогын дагуу дурын Хувийн Мэдээлэлийн адил хамгаалагдаж байдаг.
Маркетинг.
Бид үйлчилгээгээ сайжруулах, хүмүүсийн хувийн хэрэгцээг сайн хангахын тулд өөр компаний туршлагаас судалж олж авсан мэдээлэлээ таны Мэдээлэлтэй нэгтгэхэд бэлэн байдаг. Хэрэв та биднээс маркетингийн чиглэлээр мэдээлэл авахыг хүсвэл сайт руу оронгуутаа хүсэлтээ явуулаарай. Түүнчлэн хэрэглэгчидийн хүсэлтийн дагуу тэдний сонирхсон мэдээлэлийг агуулсан гарын авлага материалыг компаниас сар, улирал тутам хэвлэн гаргах боломжтой. Ийм гарын авлага материалыг захиалж авах, эсвэл авахгүй байх сонголтыг та өөрөө хийх эрхтэй.
Мэдээлэлийг хамтран ашиглах.
Таны хувийн мэдээлэлийг бид гуравдагч талд өгч ашиглах боломжтой гэдгийг бид дээр дурьдсан. Түүнчлэн та онлайнаар хамтран ажилладаг өөр компанитай VIMGRACE компаний бүтээгдэхүүн, үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллахыг хүсвэл тэр компанид таны хувийн мэдээлэлийг бид илгээх боломжтой. Уг компаниас бидэнтэй хамтран ажиллах, гэрээ хийх хүмүүст манай сайтаас үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ тэднээс Нууцлалын гэрээний заалтыг зөрчихгүй байхыг шаардах болно.
Цаашид бид шаардлагатай тохиолдолд, тухайлбал, ямар нэгэн хууль бус ажиллагааг мөрдөн шалгах, бусад хүмүүсийн болон өөрсдийн эрх, эд хөрөнгө, аюулгүй байдлыг хангахын тулд таны хувийн мэдээллийг өөрийн хамт олондоо үзүүлэх, ашиглуулах болно. Таны хувийн мэдээлэл шүүх, шүүн таслах ажиллагааны явцад болон олон улсын гэмт хэргийг мөрдөн шалгахад хэрэгтэй болсон тохиолдолд эрх бүхий байгууллага биднээс шаардаж болно. Түүнчлэн бид хууль зөрчсөн ямар нэгэн үйл ажиллагаа, үйлдэл хийгдвэл энэ талаар хууль сахиулах байгууллагуудад мэдэгдэх эрхтэй.
VIMGRACE болон бидэнтэй хамтран ажилладаг хуулийн этгээдүүд нэгдэх, эсвэл өөр компанид худалдагдах зэрэг асуудал гарч болзошгүй юм. Хэрэв нэгдэж нийлэх, өөр компаний мэдэлд очих зэрэг үйл явц болбол бид таны Хувийн Мэдээлэлийг бүхэлд нь болон хэсэгчилэн танд болон манай компаний Сайтаар үйлчлүүлдэг бусад хэрэглэгчдэд үйлчилдэг компаниудад шилжүүлэх болно гэдгийг та мэдэж байх ёстой.
Аюулгүй байдал.
Таны Хувийн Мэдээлэлүүд манай компаний серверт хадгалагдана. Бид Таны хувийн мэдээлэлд маш их анхаарал тавьж, зөвшөөрөлгүйгээр үзэх, мэдээлэлийн нууцлал алдагдах зэргээс урьдчилан сэргийлж, хамгаалахад бүх хүчээ дайчлан ажилладаг. Гэвч гуравдагч этгээдүүд хууль бусаар хувийн мэдээлэлд нэвтрэх, бусдад дамжуулах, мөн зарим хэрэглэгчид манай сайтаас хувийн мэдээлэлийг тань авч хууль бусаар буруу зүйлд ашиглах тохиолдол гарч болно. Иймд таны хувийн мэдээлэл болон хувийн захидал харилцаа зөвхөн таных байж, нууцлагдаж байгаа гэдгийг бид таньд бүрэн дүүрэн амлаж чадахгүй болно. Ер нь бол бид зөвхөн таниас авсан мэдээлэлүүдийн нууцлалын тухай энд яригдаж байгаа юм.
Нууцлалын тухай манай компаний энэ бодлого бол Таны харьцдаг бусад сайтууддаа болон Интернетийн дурын сайтуудад илгээсэн хувийн мэдээлэлийг тань хамгаалахад зориулагдаагүй болно. Бид гуравдагч этгээдийн мэдээлэлийн нууцийг нууцыг хянах боломжгүй тул та өөрийн хувийн мэдээлэлээ гуравдагч этгээдэд явуулсан тохиолдолд тэдний нууцын бодлогод хамрагдана.
Таны сонголт
Бид хамгийн түрүүнд таны зөвшөөрөлийг хүндэтгэнэ. Таны манай сайтад оруулсан Хувийн мэдээлэлийг тань бид бусад өөр зорилгоор ашиглахгүй бөгөөд дээр бичигдсэн зарим тохиолдолд танд мэдэгдэж, ийм мэдээлэлийг ашиглахыг зөвшөөрөх, эс зөвшөөрөх тухай саналыг тань асуух болно.
Таны мэдээлэлд нэвтрэх, засварлах.
Манай сайтад ирүүлж байгаа дурын Хувийн Мэдээлэлүүдийг ашиглахад амар, тодорхой, хэрэгцээтэй, бүрэн бүтэн, найдвартай байлгахын тулд бид шаардагдах арга хэмжээг авч ажилладаг.
Таны хувийн мэдээлэлийн хамгаалалт.
Та бидэнд итгэн онлайнаар Хувийн мэдээлэлээ илгээсэнд талархаж байгаагаа илэрхийлэхийн хамт бид таны мэдээлэл алдагдах, зөвшөөрөлгүйгээр мэдээлэлд тань нэвтэрч хууль бусаар ашиглах зэргээс хамгаалах бүхий л арга хэмжээг авч ажиллах үүрэгтэй гэдэгээ мэдэгдэж байна. Бид таны мэдээлэлийг хамгаалахын тулд хүний хүчин зүйлийн, автоматжуулалтын болон удирдлагын аргуудыг ашигладаг болно. VIMGRACE компани нь зөвхөн өөрийн албан ёсны сайтын аюулгүй байдалыг ханган ажилладаг. Харин өөр сайтуудын хувийн нууцын болон ашиглалтын нууцлалын бодлогыг зөвшөөрч мэдээлэлээ илгээсэн бол хэрэглэгч өөрөө хариуцлагаа хүлээх болно.
VIMGRACE компаниас ирүүлсэн мэдээлэлийг ашиглах.
Таны Хувийн Мэдээлэлийг гуравдагч этгээд хэрэглэж байгаа тохиолдолд бид мэдээлэлийн нууцлал, аюулгүй байдлын талаар бүрэн баталж чадахгүй. Иймд та гуравдагч этгээдэд мэдээлэлээ илгээхээсээ өмнө тэдний нууцлал, аюулгүй байдалд анхаарч, таны хувийн мэдээлэлийг яаж, юунд ашиглахыг судлах хэрэгтэй гэдгийг анхааруулж байна.
Манай сайтад “Cookies” ашиглах.
“Cookies” гэдэг нь таны компьютерийн хатуу дискэнд суулгасан мэдээлэлийн жижиг файл юм. Энэ нь та хувь хүнийхээ хувьд хүссэн мэдээлэлээ өөрийнхөө хэрэгцээнд, дуртай болон дургүй зүйлдээ яаж ашиглахыг вэб сайтын зүгээс танд хэлж өгөхөд зориулагддаг. Таны компьютерыг Сүлжээнд ажиллах тохиргоог л зөвхөн хийж байгаа учраас “cookie” нь ямар ч эрсдэл дагуулахгүй.
"Cookie" –г хэрэглэснээр зөвхөн таны бусадтай хуваалцахыг хүссэн мэдээлэлээс өөр мэдээлэлд болон компьютерт хэн ч нэвтрэх боломжгүй болдог. Мөн өөр серверүүд таны мэдээлэлийг уншиж чадахгүй, түүнчлэн таны компьютерт элдэв вирустай мэдээлэл орж ирэхгүй.
Интернетийн ихэнх хөтөчүүд “cookie”-г автоматаар хүлээн авдаг бөгөөд (Microsoft Internet Explorer, Google Chrome или Netscape Navigator) гэсэн хөтөчүүдээр та авч болно. Та “cookie” ашиглах, “cookie”-ын тодорхой нэг хэсгээс, эсвэл бүхэлд нь татгалзаж байгаа эсэхээ бидэнд мэдэгдэх хэрэгтэй.
Бусад сайтуудын лавлахууд.
Танд мэдээлэл өгч, ая тухыг хангахын тулд бусад сайтуудын танилцуулгыг өгч болно. Хэрэв та энэ сайтуудыг ашиглах бол манай сайтаас гарах хэрэгтэй. Нууцлалын тухай манай бодлого эдгээр бусад сайтуудын мэдээлэлийн практикт хамаарахгүй бөгөөд бид тэдний агуулга, нууцлалын байдлыг хянадаггүй юм. Та ямар нэгэн сайтад орж зочилохоосоо өмнө сайт бүрийн нууцлалын журамтай анхааралтай танилцаж байх хэрэгтэй гэдгийг зөвлөж байна.
Хүүхдийн хувийн мэдээлэлийг хамгаалах.
Бид 13-аас доош насны хүүхдийн онлайн үйл ажиллагааны нууцыг хамгаалах талаар тусгай арга хэмжээг хэрэгжүүлж ажилладаг бөгөөд эцэг эхчүүдийг мөн үүнд хяналт тавьж ажиллахыг уриалж байна. Бид хүүхдийн эрхийг Интернетийн орчинд хамгаалах тухай Хууль (COPPA), болон холбогдох бусад хуулиудын заалтыг мөрдөн ажилладаг. Манай сайт 13-аас доош насны хүүхдэд чиглэгдэж, зориулагдаагүй бөгөөд тэднээс Хувийн Мэдээлэл авахыг хориглодог. Хэрэв манай сайтад хориглосон насны хүүхдийн мэдээлэлийг эцэг эхчүүд нь оруулсан байвал бид шууд устгадаг.
Таны мэдээлэлийг ашиглах.
Нууцлалын Байдалын тухай хэсэгт бичсэний дагуу таны бүх хувийн харилцаа, бусад мэдээлэлүүд хэзээ ч задрахгүй гэдгийг бид бүрэн баталж чадахгүй юм. Жишээлбэл, Аль нэг засгийн газар, эрх бүхий байгуулагаас мэдээлэл өгөхийг биднээс шаардаж авах, эсвэл аль нэг талын хүмүүс хууль бусаар хувийн мэдээлд нэвтэрч бусдад дамжуулах асуудал гарч болзошгүй юм. Биднийг хуулийн хариуцлагад татаж болохуйц хууль бус ажиллагаа, хүний оюуны өмчийн болон бусад үйл ажиллагааны эрхийг зөрчсөн хэрэг, залилангийн гэмт хэргийг шалгаж мөрдөхтэй холбоотойгоор таны талаарх дурын мэдээлэлийг (таны зөвшөөрлөөр) хууль сахиулах болон улсын бусад байгууллагад гаргаж өгөх болно.
Хэрэв танд Нууцлалын бодлогын талаар болон манайд байгаа Таны талаарх мэдээлэлийг харах засах талаар ямар нэгэн асуулт, тайлбар байгаа бол бидэнтэй холбогдох электрон хаягаар харьцана уу:
manager@vimgrace.com.
Манай сайтыг ашиглаж эхэлсэнээр Та Нууцлалын тухай бодлогыг хүлээн зөвшөөрч байгаа болно.
Дисклеймерүүд
Бодлого, үйл ажиллагаа
Буцаалтын бодлого
|
Бодлого, хяналт
|
Нөхцөл байдал
|
Аюулгүй байдал, нууцлалын бодлого
|
Төлбөрийн аргууд
|
Бидэнтэй холбогдох
|
Нэвтрэх
VIMGRACE © 2024 All Rights Reserved.